Америкийн Ардчилсан намын хүн Барак Обама болон Бүгд найрамдах намын хүн Майке Хукабее нар 3-ны орой Айова муж улсад болсон Америкийн ерөнхийллөгчийн сонгуулийн анхны урьдчилсан сонгуульд тус тус ялалт байгуулсан байна.
Ардчилсан намын хувьд, сонгуулийн тойргийн 90 хувийн дүнгээс үзвэл, Иллинойс муж улсын конгрессын сенатч, хар арьстан Барак Обамагийг дэмжсэн хэмжээ 38 хувиас давж, сенатч байсан Жон Едвард 31 хувийн санал авч, Хиллари Клинтон 29 хувийн дэмжих санал авчээ.
Бүгд найрамдах намын хувьд, сонгуулийн тойргийн 60 хувийн дүнгээс үзвэл, Арканзас муж улсын дарга байсан Майке Хукабее 34 хувийн дэмжих санал авч, өөр нэг хүчтэй өрсөлдөгч Митт Ромнеи 25 хувийн дэмжих санал авсан юм байна. /Урангоо орчуулж, Цэцэн хянав/
|