Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах 3400 орчим цэгийн саналыг тоолсон эхний дүнгээс үзэхэд экс ерөнхийлөгч Михайл Саакашвилийг 5-ны өдрийн сонгуульд 52.8% нь дэмжсэн байна гэж Гүржийн сонгуулийн төв комиссын дарга Леван.Тархнишвили 6-нд нийтлэв.
Тархнишвили хэлэхдээ, сөрөг бүлгийн холбооноос нэр дэвшүүлсэн Леван Гачечилазег 27% нь дэмжиж, 2-р байр эзэлсэн гэжээ.
Тэрээр хэлэхдээ, гадаад дахь сонгогчдын санал зэргээс шалтгаалж, эхний тооллогын эцсийн дүнг оройхон нийтэлнэ гэжээ.\Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|