Америкийн Ерөнхийлөгч Ж.Буш Дундад Дорнодод 8 хоногийн айлчлал хийхээр 8-ны орой "Агаарын цэрэг 1-р" гэсэн тусгай нисэх онгоцоор мордлоо.
Америкийн хэвлэл мэдээллийн мэдээлснээс үзвэл, Бушийн энэ айлчлалын зорилго нь нэгд, саяхан дахин эхлүүлсэн Дундад дорнодын энхийн хэлэлцээг ахиулах, хоёрт, Дундад дорнодын холбоотноо ятгаж байгаад " Ираны талаас ирж байгаа заналхийлэл"-ийг хамтран эсэргүүцэх гэсэн болно.
Цагаан ордны нийтэлсэн айлчлалын тохируулалтын дагуу, Буш нь Израйль, Палестин, Кувейт, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Саудын Араб болон Египетэд айлчлах юм байна. \Пэрлаймаа орчуулж, хянав\
|