Израильд айлчилж байгаа Америкийн Ерөнхийлөгч Ж.Буш 9-ний өдөр Израилийн Ерөнхий сайд Ехуд Олмерттай хэлэлцээ хийж, хоёр тал Палестин, Израилийн асуудал, Ираны цөмийн асуудал зэрэгт холбогдуулан санал бодлоо солилцсон байна.
Хэлэлцээний дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Ж.Буш хэлэхдээ, АНУ нь Израиль болон Палестин энхийн хэлэлцээр тохиролцоход дэмжлэг өгөхөд бэлэн байгаа боловч энх тайванг биелүүлэхэд хоёр талаараа эрхбиш буулт хийх хэрэгтэй. Израиль нь Иордан голын баруун эрэг дэх буй хууль бус оршин суугчдын цэгээ цуцлах хэрэгтэй. Хөрш зэргэлдээ Арабын орнууд нь Палестин улс хатуу бэрх сонголт хийх үед түүнд туслалцаа үзүүлэхийг би хүсч байна гэжээ.
Ираны асуудлын тухай Ж.Буш хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг хэрэв Иран цөмийн зэвсэгтэй болохыг эсэргүүцэх талаар санал нэгтэй үйл ажиллагаа авахгүй бол Иран нь дэлхийн аюулгүй байдалд заналхийлэл болох болно гэжээ. Ехуд Олмерт хэлэхдээ, Ираны асуудлаарх Америкийн байр суурьд Израиль маш урамшиж байна гэжээ.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\
|