
Африкын холбооны хорооны дарга Конаре айлчлахаар хүрэлцэн очсон Хятадын гадаад хэргийн сайд Ян Жечитэй 10-нд Этиопын нийслэл Аддис-абеба дэх Африкын холбооны төв байрд уулзаж, Африкын орнууд болон Хятад улс чин үнэнч найрсгаар хамтар ажиллаж байна. Африкын энх тайван хөгжлийн үйл явцад Хятад улс Африкын орнуудын талд хэлбэрэлтгүй бат зогсоно гэдэгт Африкын ард түмэн итгэж байна гэж тэмдэглэжээ.
Африкын орнууд нэг Хятадын зарчмыг хатуу хэрэгжүүлнэ. Хятадын засгийн газрын тусламжаар байгуулагдсан Африкын хурлын төв нь Африк Хятадын найрамдлын шинэ бэлэг тэмдэг болох юм гэж Конаре онцолжээ. /Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав/
|