Америкаас Ливанд суугаа Элчин Сайдын Яамны нэг авто машин 15-нд Бейрутад дэлбэрэлтэд өртөж наанадаж 4 хүн амь насаа алдаж, 20 гаруй хүн шархаджээ. Ливан, Америк, НҮБ, Европын холбоо зэрэг олон орон болон олон улсын байгууллага мөн өдрийн дэлбэрэлтийн хэргийг зэмлэн буруушаасан байна.
Америкийн Элчин Сайдын Яамны нэг авто машин дэлбэрэлтэд өртөж сүйдсэн боловч америк хүн эндэж шахдаагүй гэж Америкийн төрийн департаментийн төлөөлөгч хэвлэл мэдээллийнхэнд хэлсэн байна.
Ливаны засгийн газар мөн орой мэдэгдэл хийж, Америркын элчингийн авто машинд чиглүүлсэн дэлбэрэлтийн хэргийг хатуу зэмлэн буруушаажээ./Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/
|