Америкийн Төрийн нарийн бичгийн дарга К.Райс 22-ны өдөр үг хэлж, Пакистантай Америк эрхбиш урт хугацааны, бат бэх харилцаатай байх хэрэгтэй гэж чухалчлав.
Тэрээр Ираны цөмийн асуудлын тухай зургаан орны гадаад хэргийн сайд нарын бага хуралд оролцохоор Герман орох зам зуур хэлэхдээ, Америк, Пакистаны харилцаа бол ямар нэг хувь хүний харилцаа биш, харин Пакистаны олон салбартай байгаа харилцаа юм. Пакистанд туслах бодлогоо Америк өөрчлөхгүй гэжээ.
Райс 23-ны өдөр Швейцарт Пакистаны Ерөнхийлөгч Мушарафтай уулзах юм байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|