Италийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн 24-ний өдөр мэдээлснээр, мөн орой, парламентад болсон итгэлийн санал оруулалтын дүнг нийтэлсэний дараа Италийн Ерөнхий сайд Проди, Ерөнхийлөгч Наролитанод тушаалаасаа огцрох өргөдөл гардуулсан байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Ерөнхийлөгч Наролитано Продийн тушаалаасаа огцрох өргөдөлийг нэн даруй хүлээн авах эсэхээ шийдээгүй боловч эрх үүргээ цаашид хэрэгжүүлэхийг засгийн газартаа шаардсан байна. Ерөнхийлөгч Наролитанод 25-ны үдийн хойно парламентын дарга нар болон нам төрийн гол гол удирдах хүмүүстэй зөвшицөө хийж байгаад эцсийн шийдвэр гаргах юм байна.\Буян орчуулж, Баясгалан хянав\
|