Америкийн Конгресс болон Цагаан ордныхон эдийн засгийг цочроох төсөл тохиролцсоны улмаар олон улсын захын түүхий нефтийн захиалгын ханш 24-нд ихээр өсчээ.
Мөн өдөр Нью-йоркийн барааны биржийн 3-р сарын бараа нийлүүлэх нефтийн нэг баррелийн ханш түрүүгийн арилжааны өдрөөс 2.42 ам доллар өсч, 89.41 ам долларт хүрсэн байна. Лондоны олон улсын нефтийн биржийн 3-р сарын бараа нийлүүлэх хойд тэнгисийн Брентийн түүхий нефтийн захиалгын ханш баррель бүрдээ 2.45 ам доллар өсч, 89.07 ам.долларт хүрчээ. \Баясгалан орчуулж, Буян хянав\
|