|
 |
(GMT+08:00)
2008-01-29 09:38:40
|
Жосе Барросо Хятадын ард түмэнд сар шинийн мэнд дэвшүүлэв
Синьхуа Агентлаг
Хятадын уламжлалт баяр цагаан сар айсүйн хирээр, Европын холбооны комиссын дарга Жосе Барросо 28-ны өдөр Хятадын ард түмэнд сар шинийн мэнд дэвшүүлж, Хятад улсын шар хулгана жилдээ нэн цэцэглэн хөгжиж өөдлөн дэвшхийг хүсэн ерөөв. Жосе Барросо Хятад улсаас Европын холбоонд суугаа дипломат корпусын тэргүүн элчин сайд Гүань Чэнюаний ордонд дайллагад оролцох үед Хятадын ард түмэнд сар шинийн мэнд дэвшүүлсэн юм. Тэрээр хэлэхдээ, 2008 он бол Хятад улсын хувьд тун чухал нэг жил юм. Хятад улсад Олимпийн наадам болно, дэлхий даяараа Хятад улсыг ширтэж байна. Энэ үед Хятад улс нь дэлхий дахинд хөгжлийн ололт амжилтаа үзүүлж, Хятадын ард түмэн нь ч даян дэлхийн ард түмэнтэй найрамдлаа зузаатгах болно гэжээ.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\
|
|
|