• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-15 10:32:53    
Оросын дотоод гадаад бодлогын асуудлаар Оросын Ерөнхийлөгч хэвлэлийн бага хурал хийлгэжээ

Хятадын Олон Улсын Радио

      ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 14-ний өдөр Кремлийн ордонд олон сэтгүүлч оролцсон жил дутмын хэвлэлийн бага хурал хийлгэж, Оросын улс төр, эдийн засгийн асуудал, Орос—Хятадын харилцаа, Орос—Америкийн харилцаа, Косовогийн асуудал, Зүүн Европод Америк пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах ззэрэг асуудлаар сурвалжилагчдын сонирхсон асуултанд хариулжээ.

     Оросын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай Ерөнхийлөгч Путин хэлэхдээ, Ерөнхийлөгчийн тушаалд гурав удаа улиран сонгогдох гэж би бодоогүй, Ерөнхийлөгчид нэр дэвшигч, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Димитри Медведев сайн Ерөнхийлөгч болно гэдэгт итгэж байна гэжээ. Ирээдүйд би Медведевтэй Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын эрх үүргийг сайхан зохицуулж чадна гэж тэр бас илэрхийлжээ.
Орос—Хятадын харилцааны тухай Путин хэлэхдээ, Хятад улс бол Оросын стратегийн түншүүдийн нэг юм. Орос—Хятадын харилцаа нь дэлхийн байдлыг тогтворжуулах зангилаагийн хүчин зүйл болсон байна гэлээ.

     Орос—Америк хоёр орны удирдагчид нааштай яриа хэлэлцээ өрнүүлэхийг Орос—Америкийн язгуур ашиг сонирхол шаардаж байгаа юм гэж Путин Орос—Америкийн харилцааны тухай ярих үе цохон тэмдэглэжээ.

     Косовогийн тусгаар тогтнохыг дэмжиж байгаа нь "ёс суртахуунгүй мөртөө хууль бус" ажиллагаа мөн гэж Косовогийн асуудлын тухай ярих Путин цохон тэмдэглэв. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\