Пакистаны парламентийн сонгууль нь орон нутгийн цагаар 18-ны өглөөний 8 цагаас эхэлж, сонгогчид саналаа оруулж байна. Төлөвлөгөө ёсоор санал оруулах үйл ажиллагаа нь 18-ны өдрийн үдээс хойшийн 5 цаг хүртэл үргэлжилнэ. Бүх Пакистаны сонгогчид санал оруулах 35 мянга 800 цэгт хүрч саналаа өгөх юм байна.
Санал оруулсан мөн өдөр Карачи, Күйтта зэрэг хотод дэлбэрэлт гарч, баруун хойд биеийн хилийн муж болох Сват районы нэг санал оруулах станц дэлэвчигдэн сүйрсэн байна. Пакистаны парламентийн энэ сонгууль нь Пакистаны экс ерөнхий сайд, Ардын намын дарга байсан Беназир Бхуттогын хорлогдсоны уламаас нэг үе хойшлогдсон байна.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|