Английн Ерөнхий сайд Гордон Браун 18-ны өдөр Ерөнхий сайдын ордондоо Хятадын Төрийн зөвлөөлийн гишүүн Тан Жяшуаньтай уулав.
Тан Жяшюнь хэлэхдээ, Хятад, Англи хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь хоёр талын язгуур ашиг сонирхол болон алс холын ашиг сонирхолд нийцэх бөгөөд дэлхийн энх тайван, цэцэглэл хөгжилд ч ашигтай юм. Ерөнхий сайд Браун энэ оны 1-р сард Хятадад айлчилсан нь Хятад, Английн харилцаа түүхэн хөгжлийн шинэ шатанд орсны бэлэг тэмдэг болсон байна гэжээ.
Браун хэлэхдээ, Англи, Хятадын харилцаа эрчтэй хөгжиж байна, хоёр орны удирдах хүмүүсийн хэлхээ холбоо нягт болж, улс төрийн итгэлцэл гүнзгийрч, хоёр талын хамтын ажиллагааны зорилго ч тодорхой байна гэжээ. Английн тал нэг Хятадын бодлогоо эрс баримтлах болно, энэ байр суурь бол ямагтын бөгөөд өөрчлөгдөхгүй юм гэж тэрээр мөн дахин нотолсон байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\
|