20-ны орой Америкийн цэргийн талын Номхон далайн усан хил дэх хэрэх хөлөг онгоцон дээрээс хөөргөсөн пуужин нь удирдлагаа алдсан тагнуулын дагуулаа амжилттай оносон байна гэж Америкийн Батлан Хамгаалахын Яам 20-ны өдөр илэрхийлжээ.
Америкийн Пентагон бичгээр хийсэн нэг мэдэглэлдээ, Америкийн цэрэг "Эрай нуур" хэмээх хэрэх хөлөг онгоцон дээрээс мөн өдрийн оройн 10 цаг 26 минутад хөөргөсөн "SM-3" гэдэг пуужин нь Номхон далайгаас дээш 200 гаруй км зайтай агаарт уг дагуулыг оносон байна гэлээ. Энэ ажиллагааны зангилаагийн асуудал нь дагуулыг онооход л биш харин дагуулын шатахууны савыг онож сүйрүүлэн, түүнд байсан хорт бодисыг агаар мандалд түргэхэн арилгах явдал юм гэж Америкийн цэргийн талынхан тэмдэглэсэн байна.
Америк пуужингаар удирдлагаа алдсан дагуулаа сүйрүүлсэн энэ үйл хэргийн талаар, Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао үнээс өмнөхөн хэлэхдээ, Хятадын Засгийн газар уг үйл хэргийг маш их анхаарч байгаа бөгөөд олон улсын өмнө авсан үүрэг хариуцлагаа нухацтай хэрэгжүүлэн, холбогдох ажиллагааны улмаас сансрын уудмын аюулгүй байдал болон холбогдох улс оронд хохирол учруулахаас сэрэмжлэхийг Америкийн талд шаардсан юм гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\
|