Японы ерөнхий сайд Фукуда Ясоу, Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Тан Жяшюньтай 21-ний орой Токиод ерөнхий сайдын ордондоо уулзсан байна.
Түүний өнгөрсөн жилийн сүүлчээр Хятадад айлчлах үеэр хятадын тал хүндэтгэн дайлсанд баярлаж байдгаа Фукуда Ясоу уулзалтын үеэр илэрхийлжээ.
Фукуда Ясоу Хятадад айлчилж байхдаа Хятадын удирдагчидтай Хятад Японы стратегийн харилцан ашигтай харилцаа хөгжүүлэх талаар нийтлэг ойлголттой болсон байна. Японы талтай хамтаар эдгээр нийтлэг ойлголтыг үйл ажиллагаанд нарийн хянамгай хэрэгжүүлж, хэлхээ холбоогоо эрчимжүүлэн, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, хамтын ажиллагаагаа өргөтгөж, эмзэг асуудлаа зохистой зохицуулж, Хятад Японы харилцааг шинэ шатанд ахиулахад Хятадын тал бэлэн байна гэж Тан Жяшюнь илэрхийлжээ.
Хятад Японы найрсаг харилцааны гэрээ тохиролцсон 30 жилийн ой энэ онд тохиож байна. Хятад улсын дарга Хү Жиньтао Японд төрийн айлчилал хийнэ. Энэ нь Хятад Японы харилцны урт хугацааны хөгжилд гүнзгий ач холбогдолтой юм гэж Тан Жяшюнь бас илэрхийлжээ. \Гэрэлт орчуулж, Баясгалан хянав\
|