• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-25 10:18:13    
Раул Кастро Кубын Төрийн зөвлөлийн даргаар сонгогдов

Хятадын Олон Улсын Радио

      Кубын Ардын Засгийн Үндэсний Ассамблей 24-ний өдөр Раул Кастрог Кубын Төрийн зөвлөлийн дарга бөгөөд Сайд нарын зөвлөлийн даргаар санал нэгтэй сонголоо.

      1- р сарын 20-ны өдөр сонгогдсон Кубын Ардын Засгийн Үндэсний Ассамблейн 614 төлөөлөгч нууц санал хураалтаар, 76 настай Раул Кастрог Кубын Төрийн зөвлөлийн даргаар сонгов. Тэрээр ингээд эрүүл мэндийн шалтгаанаар төрийн дээд эрхээ шилжүүлсэн Фйдел Кастрогийн орон байрыг албан ёсоор хүлээн авч, 5 жилийн хугацаатай үүрэгт ажилд тохоон томилогдсон байна.

      Үүний дараа Раул Кастро мэдэгдэхдээ, Кубын засгийн газар нь энэ онд бүтцийн зохицуулалт хийж, засгийн газрын ажлын үр ашгийг дээшлүүлэх бөгөөд эдийн засгийн тогтвортой өсөлтөд тус дөхөм үзүүлж, ард түмний үндсэн эрэлт хэрэгцээг хангах явдлаа тэргүүн чухал үүрэг болгоно гэжээ.

      Үүнээс гадна, Үндэсний Ассамблей нь бас Рикардо Аларконг Кубын Ардын Засгийн Үндэсний Ассамблейн даргаар сонгосон байна.\Буян орчуулж, Цэцэн хянав\