Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Ли Мюн Бакийн тангариг өргөн тушаалд орох ёслол орон нутгийн цагаар 25-ны өдөр Сөүлд болоо.
Ерөнхийлөгчийн тушаалаас буусан Но Му Хёныг оролцуулсан Өмнөд Солонгосын улс төрийн тавцанд ажиллаж байсан зүтгэлтнүүд болон Өмнөд Солонгосын олон салбарын 50 мянга гаруй хүн, гадаад орнуудын дипломат төлөөлөгчид ёслолд оролцжээ. Хятад улсын Даргын тусгай элчийн хувиар Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн Тан Жяшуань уг ёслолд оролцсан байна. Японы Ерөнхтий сайд Фукуда Ясуо, Оросын Ерөнхий сайд Виктор Зубков, Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс нарын зэрэг гадаадын 200 гаруй зочин бас Ли Мюн Бакийн тангариг өргөх ёслолд оролцжээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
|