БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч Лее Мун-Бакийн тангараг өргөх ёслол 25-ны өдөр Сеүлд боллоо. Лее Мун-Бак тангараг өргөх ёслол дээр хэлэхдээ, шинэ засгийн газрын зорилт бол зах зээлийн эдийн засгаар үндэс суурь болгосон хөгжсөн орон, дэвшил болон хэвшмэл үзлээс давсан хэрэглээний үзлийн орон байгуулж, тэргүүний цаг үеийг эхлүүлэх явдал болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, БНСУ нь ирээдүйд хандсан БНСУ, Америкийн стратегийн холбоотны харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх бөгөөд Хятад, Япон, Орос хоорондын хамтын ажиллагааны харилцаагаа бэхжүүлж, Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, хамтын хөгжил цэцэглэлийг эрэн сүвэгчлэх болно гэжээ. БНСУ нь хэрэглээний үзлийн зарчмаар хоёр Солонгосын харилцааг хөгжүүлнэ. БНАСАУ хэрэв цөмийн төлөвлөгөөгөө орхиж, нээлттэй замыг сонгох юм бол өмнөд, умардын хамтын ажиллагаанд шинэ боломж тохиох болно гэж тэрээр мөн хэллээ.
Ерөнхийлөгчийн тушаалаас буусан Но Му Хиуныг оролцуулсан БНСУ-ын улс төрийн салбарт ажиллаж байсан зүтгэлтнүүд болон БНСУ-ын олон салбарын 50 мянга гаруй хүн, гадаад орнуудын дипломат төлөөлөгчид ёслолд оролцжээ. Хятад улсын Дарга Хү Жиньтаогийн тусгай элчийн хувиар Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Тан Жя шуань уг ёслолд оролцсан байна.\Цэцэн орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|