Кубын засгийн газрын түрүүлэх зорилт бол ард түмнийхээ үндсэн эрэлт хэрэгцээг хангах явдал мөн гэж Кубын Төрийн зөвлөлийн дарга бөгөөд Сайд нарын зөвлөлийн дарга Раул Кастро 24-ний өдөр Гаванад хэллээ.
Тэрээр мөн өдөр Кубын Ардын Засгийн Үндэсний Ассамблейн их хурал дээр хэлэхдээ, ард түмнийхээ эд материал, оюун санааны эрэлт хэрэгцээг хангах явдал бол засгийн газрын түрүүлэх зорилт мөн. Иймээс улс ардын аж ахуй болон үйлдвэрлэлийн үндэс суурийг цаашид бэхжүүлэх хэрэгтэй гэжээ.
Засгийн газрын удирдлагын үр ашгийг дээшлүүлэхийн төлөө, засгийн газрын байгууламжид цэгцлэлт хийж, салбарыг цөөлөх бөгөөд хариуцлага чадавхийг нь тодорхой болгох болно. Энэ бол хэдэн удирдах хүн тохоон томилох асуудал биш, харин ямар өөрчлөлт хийх ёстой вэ гэдгийг тогтоох явдал мөн гэж тэрээр хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|