• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-27 11:03:06    
Хятад улс Дарфурын асуудалд анхаарал хандуулж байна

Хятадын Олон Улсын Радио

      Суданд айлчилж байгаа Хятадын засгийн газрын Дарфурын асуудлаарх тусгай төлөөлөгч Лю Гүйжинь 26-ны өдөр Дарфур районы Дарфур мужийн төв Няалаад айлчлав.

      Лю Гүйжинь эн тэргүүнд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа Хятадын энхийг сахиулах хүчний хошууч ангийн ажил байдалтай танилцсан байна. Лю Гүйжинь хэлэхдээ, Хятадын энхийг сахиулах хүчин Дарфурт ирсний дараа үр ашигтай ихээхэн ажил хийж, олон талын дээд үнэлгээ болон сайшаалыг хүлээсэн байна гэжээ. Хятадын энхийг сахиулах хүчин Африкийн энх тайванд нэмэр хандив оруулсан байна гэж тэр бас хэлсэн байна.

      Дарфур мужийн албаны хүнтэй уулзах үе Лю Гүйжинь хэлэхдээ, Дарфурын асуудлыг өнө бат зүй зохистой зохицуулж, тус бүс нутгийн аюулгүй байдал болон хүмүүнлэгийн байдлыг сайжруулахын төлөө Хятадын засгийн газар болон ард түмэн холбогдох талтай үргэлжлэн хүчлэн чармайхад бэлэн байна гэжээ. \Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав\