• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-27 17:19:18    
Нью-Йоркийн Филармони Солонгост хийсэн айлчлалаа өндөрлөв

Синьхуа Агентлаг

      Америкийн Нью-Йоркийн Филармони БНАСАУ-д хийсэн айлчлалаа 27-нд өндөрлөж, Өмнөд Солонгосын нийслэл Сөүл орохоор Пхеньянаас морджээ.

      Мөн өдөр Пхеньянаас мордохоос өмнө Нью-Йоркийн Филармонийн хэсэг гишүүн БНАСАУ-ын симфони хөгжмийн хамтлагийн хэсэг гишүүнтэй хамт концерт тогложээ. Нью-Йоркийн Филармони нь БНАСАУ-ын соёлын яам болон урлагийн нийгэмлэгийн урилгаар 25-нд Пхеньянд хүрэлцэн очсон байна.

      Энэ бол БНАСАУ байгуулагдсанаас хойших 60 жилийн туршид, тус оронд айлчилсан Америкийн анхны хөгжмийн чуулга болно. Нью-Йоркийн Филармони 26-нд Пхеньяний их театрт албан ёсны концерт тоглож, 1500 гаруй үзэгч сонирхон үзжээ.
\Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\