Суданд айлчилж байгаа Хятадын засгийн газрын Дарфурын асуудлын тусгай төлөөлөгч Лю Гүйжинь 26-нд Дарфур раионы өмнөд Дарфур мужийн төв Нялад айлчлав.
Өмнө Дарфур мужийн албаны хүмүүстэй уулзах үедээ Лю Үүйжинь, холбогдох талуудтай хамтран чармайж, Дарфурын асуудлыг өнө бат, зүй зохистой зохицуулж, уг бүс нутгийн аюулгүйн байдал болон хүмүүнлэгийн байдлыг сайжруулахын төлөө цаашид хүчин чармайлт гаргахад Хятадын засгийн газар болон ард түмэн бэлэн байна гэжээ.
Тухайн орон нутагт энхийг дэмжин сахиулах ажиллагаанд оролцож байгаа Хятадын энхийг дэмжин сахиулах хүчний барилгын цэргийн дайчидтай уулзах үед, Лю Гүйжинь хэлэхдээ, Хятадын энхийг дэмжин сахиулах хүчин энэ нутагт хүрэлцэн ирсний дараа их олон үр ашигтай ажил хийж, талуудын өндөр үнэлгээ болон сайшаалыг хүлээсэн байна. Хятадын энхийг дэмжин сахиулах хүчин Африкийн энх тайванд хувь нэмэр оруулсан байна гэжээ. \Хүчит орчуулж, Цэцэн хянав\
|