• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-03 15:58:04    
Димитрий Медведев Оросын ерөнхийлөгч болох нь гарцаагүй боллоо

Синьхуа Агентлаг

 

      Бүх Оросын сонгогчдын 98.81%-н саналыг тоолсон эхний дүнг Оросын Сонгуулийн Төв Комисс 3-нд нийтлэв. Уг дүнгээс үзэхэд, 70.22% нь ерөнхийлөгчид нэр дэвшигч, өнөөгийн ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Димитрий Медведевийг дэмжсэн тул тэрээр Оросын ерөнхийлөгч болох нь гарцаагүй болжээ.

 

      Оросын Сонгуулийн Төв Комиссын орон нутгийн цагаар мөн өглөө нийтэлсэн мэдээнд тэмдэглэхдээ, ерөнхийлөгчид нэр дэвшигч бусад гурван хүний дотор, Оросын КН-ын төв хорооны дарга Геннади Зюгановыг 17.77%, Оросын чөлөөт ардчилсан намын дарга Владимир Жириновскийг 9.37%, Оросын ардчилсан намын дарга Андреи Богдановыг 1.29% нь дэмжсэн байна гэжээ.

  

      Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны эцсийн дүн 3-р сарын 7-нд тодрох юм байна. \Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав\