• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-06 10:54:54    
Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгсэл өгүүлэл нийтэлж Жөү Эньлай агсны 110 жилийн ойг тэмдэглэв

Синьхуа Агентлаг

      Солонгосын Хөдөлмөрийн Намын төв хэвлэл "Нодон Синмун" сонин болон засгийн газрын хэвлэл "Минжү чосон " 5-ны өдөр тус тус өгүүлэл нийтэлж, Хятадын Ерөнхий сайд агсан Жөү Эньлайгийн мэндэлсний 110 жилийн ойг дурсан тэмдэглэв. Өгүүлэлд Жөү Эньлайд эрхэм дээд хүндэтгэл илэрхийлээд тэр бол улс үндэстэн, нийгмийн дэвшил, цаг үеийн хөгжилд хувь нэмэр оруулсан нэрт агуу их хүн мөн гэж магтан сайшаажээ.

      "Нодон Синмун" сонины өгүүлэлд тэмдэглэхдээ, Жөү Эньлай бол Хятадын гарамгай улс төрч, цэргийн болон дипломат зүтгэлтэн мөн. Тэрээр мөн Хятад, Солонгосын найрамдлын үндэслэн байгуулагчийн нэг юм. Жөү Эньлай амьд сэрүүн байхдаа Солонгосын ард түмэнд чин үнэнч нөхөр ёсны найрсаг сэтгэлээр хандаж Солонгос, Хятадын найрамдлыг бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө гарамгай зүтгэл гаргасан юм. Солонгосын ард түмний хувьд Жөү Эньлай бол үүрд мартагдашгүй дайчин анд дотнын найз мөн гэжээ. \Урангоо орчуулж, Буян хянав\