Пакистаны бодлогын судалгааны институтын даяаршил болон эдийн засгийн асуудлаархи мэргэжилтан Ирфан Шахзад 6-ны өдөр манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөх үе, Хятадын хуралдаж байгаа хоёр чуулганыг өндрөөр үнэлжээ.
Ерөнхий сайд Вэнь Жя баогийн тайлагнасан засгийн газрын тайланд дэвшүүлсэн "бат бэх энх тайван байгуулах, хамтаар хөгжин цэцэглэсэн эвсэг зохицонгуй дэлхий ертөнц байгуулахад тус төхөм үзүүлэх хэрэгтэй" гэдэг тухай ярих үед Ирфан Шахзад хэлэхдээ: эвсэг зохицонгуй хөгжих гэдэгт хоёр агуулга байгаа юм. 1. дэлхий нийтийн эвсэг зохицонгуй хөгжил. 2. улс орны дотоодын эвсэг зохицонгуй хөгжлийг зааж байна. Арван нэгдэх удаагаа сонгогдсон БХАТИХ-ын гаргасан шийдвэр нь Хятад улсад төдийгүй хөгжиж байгаа орнуудад ч сайн мэдээ юм гэжээ. \Баясгалан орчуулж, Буян хянав\
|