• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-16 16:14:47    
Хятадын "Хоёр чуулган"-ыг нааштай үнэлж байна

Хятадын Олон Улсын Радио

     Нигерийн Нигери Хятадын Найрамдлын нийгэмлэгийн дарга Чибунду 15-ны өдөр манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө Хятадын "Хоёр чуулган"-ыг нааштай үнэлсэн байна.

     Чибунду ярилцлагын явцад юуны өмнө Хү Жиньтао БНХАУ-ын даргаар саадгүй улиран сонгогдсонд баяр хүргэсэн бөгөөд Хятадын засгийн газрын ээлжит сонгуулын ажил тайван, тогтвортой болсоныг тун баяртайгаар олж харсанаа илэрхийлсэн байна.

     Чибунду хэлэхдээ, Хятад улс удаа бүрийн "Хоёр чуулган"-ыг маш амжилттай зарлан хуралдуулж, "Хоёр чуулган"-аар бас дэвшилттэй бөгөөд Хятад улс болон дэлхий дахинд асар их үр өгөөж хүртээх чиг шугам бодлого дэвшүүлдэг байна. Энэ удаагийн "Хоёр чуулган"-аар дэвшүүлсэн Хятадын энх тайван хөгжилд тус дөхөм үзүүлэх бодлогыг би сайшааж байна гэжээ.

     Чибунду цааш нь хэлэхдээ, би энэ оны 8-р сард Нигерийн төлөөлөгчдийн хамт Хятад улсад ирж Бээжингийн олимпийн наадамд оролцно. Хятад улс нь тун амжилттай олимпийн наадам зохион байгуулах чадалтай юм гэдэгт би итгэлтэй байна гэжээ.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\