Польшоос Хятадад сууж байсан бүрэн эрхт элчин сайд, Польш Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Здзислав. Горалсзук 14-нд Варшавд сурвалжлагчид ярилцлага өгөх үе хэлэхдээ: жил тутам нэг удаа чуулдаг хоёр чуулган бол Хятадын улс төрийн амьдрал дахь том үйл хэрэг болох юм. Би чуулганы ахицыг нягт анхаарсаар байна гэжээ.
Хятадын ерөнхий сайд Вэнь Жябаогийн тайлганасан "засгийн газрын ажлын тайланг" ярих үе тэрээр хэлэхдээ: "засгийн газрын ажлын тайланд" дэвшүүлсэн, хот хөдөөгийн оршин суугчдын эмчилгээний баталгаажуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, боловсрол, соёлын зарлагыг нэмэгдүүлэх, ардчилсан хууль зүйн тогтолцооны байгуулалтыг эрчимжүүлэх, нийгмийн голч шудрага байхад тус төхөм үзүүлэх зэргийг хамарсан оршин суугчдын орлогыг нэмэгдүүлэх, ард иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхийг би онц анхаарсан гэжээ.
Бээжингийн Олимпийн тухай ярихдаа Здзислав. Горалсзук хэлэхдээ: Бээжингийн Олимпийн наадам энэ жил зохиогдоно. Энэ нь Хятад болон олон улсын тамирчид Олимпийн наадамд шилдэг амжилт гаргах боломж тохиол болох төдийгүй, Хятад улс ч олон ололт амжилтуудаа харуулах боломж болох юм. Польшийн цорын ганц Бээжингийн хүндэт иргэний хувиар Бээжин хотын даргын урилгаар Олимпид оролцох гэж байгаа нь надад аз завшаан болно гэжээ. \ Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав \
|