Америкийн дэд Ерөнхийлөгч Р.Б.Цени 17-ны өдөр нисэх онгоцоор Иракийн нийслэл Багдад орж айлчлав. Америкаас Иракт суугаа элчин сайдын яамныхан хэлэхдээ, Цени мөн өдрийн өглөө Багдадад хүрэлцэн ирсэн. Тэрээр Иракийн удирдагчидтай хэлэлцээ хийх бөгөөд Америкаас Иракт суугаа албаны хүмүүстэй уулзах болно. Аюулгүйн талын учир шалтгааны улмаас Америкийн элчин сайдын яам Ценигийн Ирак дахь ажиллагааны дэлгэрэнгүй байдлыг мэдээлээгүй гэжээ.
Цени Иракаас гадна бас Оман, Саудын араб, Израйль, Пакистан, Турк зэрэг улс оронд айлчлах юм байна. \ Баясгалан орчуулж, О.Дарамбазар хянав.\
|