• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-18 09:42:38    
НҮБ-ын энхийг сахиулагч цагдаа, Косовогийн Сербууд мөргөлдөө гарчээ

Хятадын Олон Улсын Радио

      НҮБ-ын энхийг сахиулагч цагдаа 17-ны өглөө Косовогийн хойд зүгийн Митровича хот дохь НҮБ-ын харьяаны нэг шүүхийг мэдэлдээ авах явцад Косовогийн Сербуудтай мөргөлдөө гарч, НАТО-гийн 8 франц цэрэг, НҮБ-ын 13 цагдаа, Сербын 50 хүн шархджээ.

      Сербын ерөнхийлөгч Борис Тадич 17-нд мэдэгдэл хийж, Косовогийн Сербуудын эсэргүүцлийн үйл ажиллагааг аргацаахдаа зэвсэг хэрэглэхгүй байхыг НҮБ-ын энхийг сахиулагч цагдаа болон НАТО-гийн энхийг сахиулагч хүчнийхэнд уриалжээ.

      НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги мун мөн өдөр мэдэгдэл хийж, Митровича хотод гарсан хүчирхийллийн мөргөлдөөнийг зэмлэжээ.

      Аюулгүйн зөвлөлийн энэ сарын жижүүр дарга, Оросоос НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Витали Чуркин хэвлэлийнхэнд ярилцлага өгөх үед хэлэхдээ, олон улсын энхийг сариулагчид холбогдох асуудал дээр ухаалаггүй, тэвчээргүй байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\