• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-23 16:27:26    
Грегийн олимп нь Бээжингийн олимпийн наадмын ариун гал асаахад бэлэн болов

Хятадын Олон Улсын Радио

      Бээжингийн олимпийн наадмын ариун галыг асаах ёслолын бэлтгэл ажил бэлэн боллоо гэж Грегийн холбогдох тал 23-нд илэрхийлжээ.

      Грегийн Олимпийн Хорооны орлогч дарга Исидирис Коувелос хэлэхдээ, Грегийн тал бэлтгэл ажлыг бүрэн хангалттай хийсэн. Ариун гал асаах ёслол нь бүрэн дүүрэн амжилттай болох болно гэжээ.

       2007 оны 8-р сарын сүүлийн 10 хоногт Грегийн Пелопоннесус аралд онц их галын гамшиг гарч, олимп нь ч энэ их гамшигт өртсөн юм. Грегийн олимп хотын дарга Гиорги Айдонис манай радиогийн сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, олимпийн ургамалын бүрхцийг сэргээх ажил бүрэн дууссан. Бээжингийн олимпийн наадамд ариун гал асаах ажилд нөлөө болохгүй гэжээ.

       Грегийн Ерөнхийлөгч Каролос Папоулиас олимп орж, ариун гал асаах ёслолд оролцох юм байна. Үүнээс өмнө Грегийн ерөнхийлөгч нь өөрийн орны олимпийн наадмаас гаднах ариун гал асаах ёслолд оролцож байгаагүй юм байна. Төлөвлөгөөний дагуу Бээжингийн олимпийн наадамд ариун гал асаах ёслол нь 24-нд Грегийн олимп хотод болно. Дараа нь Грегийн дотоодод гал бамбар дамжуулах үйл ажиллагаа явуулна. 30-нд Грегийн Олимпийн Хороо нь олимпийн наадмын ариун галыг Бээжингийн олимпийн наадмыг зохион байгуулах хороонд хүлээлгэн өгөх болно.\Э.Цогзолмаа орчуулж,Урангоо хянав\