23-ны өдөр Америкийн 4 цэрэг Иракийн нийслэл Багадад дайралтад өртөн амь үрэгдэв. Үүний улмаар 2003 онд Иракийн дайн дэгдснээс хойш, Иракт байрлаж байгаа Америк цэргийн үрэгдсэн хүний тоо 4000-д хүрчээ.
Иракт байрлаж байгаа Америкийн цэрэг 24-ний өдөр мэдэгдэл нийтэлж, Америкийн 4 байлдагч 23-ны орой авто машнаар Багададын өмнөд хэсэгт эргүүл хийж явахдаа замын хажуугийн тэсрэх бөмбөгийн дэлбэрэлтэд өртөн амь үрэгдэж, өөр нэг байлдагч дайралтад бэртсэн байна гэж тэмдэглэв.
Иракийн нутагт 23-ны өдөр олон дэлбэрэлт болж, хэдэн зуун хүн үрэгдэж шархдсан байна. Үүнд Багдадын "ногоон район"-д байрлаж байгаа Иракийн засгийн газрын том давхар байшин болон Америкаас Иракт суугаа элчин сайдын яам ч пуужин болон миномётын сомны дайралтад өртсөн байна. Иракийн хойд хэсгийн Мосул хот дахь Иракийн цэргийн хуаран биеэ золиолуулсан авто машин дэлбэлэх дайралтад өртөж, ноцтой үхэл шархдал үзсэн байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|