• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-24 18:30:20    
Хятадын гал бамбарч Бээжингийн олимпийн наадмын гал бамбарыг хүлээн авав

Хятадын Олон Улсын Радио

     3-р сарын 24-ний өдөр Бээжингийн 2008 оны Олимпийн наадмын гал бамбарыг Грекийн Олимпя хотод асаасан байна. Гал бамбарыг дамжуулах явцад Хятадын анхны гал бамбарч, усан спортын нэрт тамирчин Лүө Шүе жюань Бээжингийн Олимпийн наадмын гал бамбарыг хүлээн авсан байна.

     Олимпийн наадмын ариун галыг асаасан тухайн газраас нь эртний Олимпя хотын хуучин буурийн хаалганд хүргэсний дараа Хятадын тамирчин Лүө Шүе жюань Грекийн тамирчин Алехандер Никладаесын гараас гал бамбарыг хүлээн авсан бөгөөд Олимпя хотын засаг захиргааны танхимд хүргэсэн байна.

     Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Олимпийн наадмыг зохион байгуулж байгаа орны гал бамбарч энэх чухал дамжуулах явцыг биелүүлж байгаа явдал нь орчин үеийн Олимпийн хөдөлгөөний түүхэнд анхных нь болж байгаа аж. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\