Тайландын засгийн газар Бээжингийн олимпийн наадмын гал бамбарыг дамжуулах үйл ажиллагааг бүх хүчээрээ сайн хийх болно гэж Тайландын ерөнхий сайдын орлогч Санан хэлсэн байна.
Мөн өдрийн үдээс өмнө Тайландын ерөнхий сайдын орлогч Санан Ерөнхий сайдын ордонд Бээжингийн Олимпийн наадмын гал бамбарыг Бангкокд дамжуулахыг зохицуулах хурал хийж, Тайландын биеийн тарим спорт болон жуулчлалын яам, Дотоод явдлын яам, Зам харилцааны яам зэрэг олон салбарын өндөр зиндааны албаны хүн тэрчлэн Тайландын Олимпийн Хорооны хариуцлагатай хүнийг хуралд оролцуулсан байна. Хятадаас Тайландад суугаа элчин сайд Жан Жиү хуань нарын зэрэг Элчин сайдын яамны гол гол албаны хүн ч хуралд оролцсон байна.
Санан хурал дээр хэлэхдээ, Тайландын засгийн газар 4-р сарын 19-ний өдөр Бангкокд болох гэж байгаа Бээжингийн Олимпийн наадмын гал бамбар дамжуулах үйл ажиллагааг маш их хүндэтгэж байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|