
Алжирийн ерөнхийлөгч Абделазиз Воутефлика тэнд айлчлаж байгаа ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгийн Хорооны гишүүн Ли Чанчүньтэй 24-ний үдээс өмнө нийслэл Алжирт уулзсан байна.
Абделазиз Воутефлика хэлэхдээ, Хятадтай нягт хамжилцаж, хоёр талын хамтын ажиллагааг олон салбарт өргөтгөж, Алжир, Хятадын харилцаанд шинэ байдлыг бий болгоход Алжирийн тал бэлэн байна гэжээ. Алжирийн тал ямар ч байдалд нэг Хятадын бодлого баримтлахаа өөрчлөхгүй, Хятадын нэгдлийн үйлсийг эрс хэлбэрэлтгүй дэмжих болно гэж тэрээр дахин нотолжээ.
Хятад, Алжир дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ой энэ жил тохиож байна. Үүнээр гараа болгож, Алжирийн талтай хамтаар хоёр орны тэргүүн нарын хоёр талын харилцааг хөгжүүлэх талаар тохиролцсон нийтлэг ойлголтыг үйл ажиллагаанд нухцтай хэрэгжүүлж, дээд хэмжээний хэлхээ холбоогоо эрчимжүүлэн, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, хоёр талын олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэж Ли Чанчүнь илэрхийлээд Алжирт Кунзийн нэрэмжит сургууль байгуулахыг Хятадын тал дэмжиж, Алжирийн талд төрөл бүрийн мэрэгжлийн боловсон хүчин бэлтгэн өгөхөд бэлэн байна гэж тэрээр бас илэрхийлжээ. \Гэрэлт орчуулж,Баясгалан хянав\
|