2008 оны Бээжингийн олимпийн наадмын гал бамбарыг 24-ний өдөр Грекийн олимпит асааж, гал бамбар дамжуулах арга хэмжээ эхэлсэн юм. Мөн орой гал бамбар Олимпиас баруун тийш 130 км зайтай байгаа Месологид хүрч , эхний өдрийн аяллаа дуусгав.
Орон нутгийн цагаар 20 цаг 30 минутад Месологи хотын төв дэх баатарчуудын цэцэрлэгт хүрээлэнд өргөн их угтах ёслол үйлдлээ.
Бээжингийн олимпийн наадмын гал бамбарыг дамжуулах ажиллагаа Грекийн нутагт 7 хоног явагдаж, зам дагуу 43 хотоор өнгөрөн, нийт 1528 км аялж, 600 гаруй гал бамбарчин буухиа ажиллагаанд оролцоно. Энэ хугацаанд гал бамбар өдөр бүрийн төгсгөлийн хотод хүрэхэд уг хот нь гал бамбарыг угтах ёслол хийх юм байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|