• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-26 15:26:18    
Грек дэх Олимпийн бамбар дамжуулах удаах өдрийн аялал амжилттай өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио

      2008 оны Бээжингийн Олимпийн бамбарыг Грекийн нутагт дамжуулах 2 дахь өдрийн аялал амжилттай дуусав.

      Үдээс өмнө 9 цагт, Бээжингийн Олимпийн гал бамбар Грекийн төв хэсгийн Мэсолог хотоос гарч хойд зүгийг чиглэн Агринион, Амфилокхиа, Арта зэрэг хотуудыг дайран өнгөрч орон нутгийн цагаар 18 цаг 30 минутын үед энэ өдрийн хоноглох газар Жанинад хүрчээ.

     Грекийн нутагт олимпийн гал бамбарыг дамжуулах ажиллагаа 7 хоног үргэлжилж, 3-р сарын 30-ны өдөр Афинд хүрэх бөгөөд тэнд Олимпийн гал бамбарыг хүлээлгэн гардуулах ёслол үйлдэж, Олимпийн гал бамбарыг албан ёсоор Бээжингийнхэнд шилжүүлэх болно. \Буян орчуулж, Урангоо хянав\