Египетийн ГХЯ-ны сайд Ахмед Абул-Гейт 26-ны өдөр хэлэхдээ, Америкийн цэргийн ачааны онгоц 24-ний шөнө Сувейцийн буланд Египетийн жижиг онгоц руу гал нээж, нэг египет хүний амийг хөнөөсөн хэрэгт "цоцирдож" байгаагаа илэрхийлээд "үүнийг хүлээн авч чадахгүй" гэж үзсэн байна.
Тэрээр хэлэхдээ, гал нээх дүрэм тогтоолыг заавал чанга журамлан сахих хэрэгтэй, ямарваа хүн Египет юм уу, түүний гарамд дур зоргоороо гал нээхийг Египет хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Энэ хэргийн байцаалтын тайланг Египет хүсэн хүлээж байна гэж тэрээр бас хэлсэн байна.
Америкаас Египетэд суугаа элчин сайдын яам 26-ны өдөр мэдэгдэл нийтэлж, Америкийн цэргийн ачааны онгоц Египетийн жижиг онгоц руу гал нээж, нэг египет хүний амийг хороосон явдлыг хүлээн зөвшөөрсөн байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|