• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-27 17:21:23    
Бээжингийн олимпийн наадам нь олимпийн үзэл санааг цаашид дэлгэрүүлэх болно

Хятадын Олон Улсын Радио

      Бээжингийн олимпийн наадмын бамбар Грекийн Гревена гэдэг уулын хотод хүрэлцэн очсонд хотын дарга Гиорге Нусос угтан авч хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадам нь олимпийн үзэл санааг цаашид дэлгэрүүлэх болно гэдэгт итгэж байна гэжээ.

     Бээжингийн олимпийн наадмын бамбар дамжуулагчид тухайн орон нутгийн цагаар 26-ны өдрийн 9 цагаас Жанина хотоос аяллаа үргэлжлүүлж, 13 цаг 45 минутад Гревена хотод хүрчээ. Энэ бол олимпийн наадмын бамбар 2004 оноос хойш, 20 мянгахан хүн амтай энэхүү хотоор хоёр дохь удаагаа дамжин өнгөрч байгаа юм.

      Гиорге Нусос хэлэхдээ, олимпийн наадмын бамбар дамжуулах арга хэмжээний дагуу Хятад болон Грек хоёр орны хоёр том соёл иргэншил энд уулзан золгож байна. Олимпийн наадмын бамбар нь дэлхийн хүн ардад энх тайвнаар зэрэгцэн орших үзэл суртал уламжилж байна. Энх тайван нь хэдхэн өдрийнх байх ёсгүй, өнө мөнхийн байх ёстой гэжээ.

      Олимпийн наадмын бамбарыг угтан авахдаа Гревена хотын засгийн газар хотын төвдөө ёслолын арга хэмжээ зохион байгуулж, түүндээ бага дунд сургуулийн хүүхдүүдийг оролцуулсан хэдэн зуун хүн оролцсон аж. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\