• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-27 15:12:30    
Олимпийг улс төржүүлэх нь бүх хүн төрөлхтөнийг доромжилсон явдал мөн

Синьхуа Агентлаг

       Казакстаны Олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Темирхан Досмухамбетов 26-ны өдөр Алма-атад хэлэхдээ, Олимпийг улс төржүүлэх санаархал бол бүх хүн төрөлхтөнийг доромжилсон явдал мөн гэжээ.

       Тэрээр Хятадын сэтгүүлчдэд ярилцлага өгөх үе хэлэхдээ, олимпийн хөдөлгөөн нь энх тайванг санаачилж, дайн дажин хийгээд мөргөлдөөнийг арилгадаг учраас Олон улсын олимпийн хорооны гишүүдийн тоо нь НҮБ-аас ч давсан байдаг. Гэвч хэсэг хүн болон хүчин нь олимпийг улс төржүүлхөөр оролдож, цаашилаад олимпийн наадмын хугацаанд хэрэг учир зохиох гэж байна. Ийм үйл ажиллагаа нь бүх олимпийн хөдөлгөөн, цаашилаад дэлхий дахин, бүх хүн төрөлхтөнийг доромжилсон явдал мөн гэжээ.

       Удалгүй Алма-атад болох Бээжингийн олимпийн наадмын бамбарыг дамжуулах арга хэмжээ нь энэ хот болон манай улс оронд маш гүн ач холбогдолтой юм. Энэ бол олимпийн бамбар анх удаагаа Казакстанд ирэх гэж байгаа болхоор би Казакстаны спортын салбарын нэрийн өмнөөс Хятад улсад чин үнэнч талархал дэвшүүлж байна гэж тэрээр хэлсэн байна. \Цэцэн орчуужл, Г. Сайн-Өлзий хянав.\