• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-02 14:41:08    
Олимпийн бамбарыг Истамбулд дамжуулах зам шугамыг нийтлэв

Синьхуа Агентлаг

      Туркийн Олимпийн хороо болон Бээжингийн Олимпийн хороо 1-ний өдөр Истамбулд нэгдсэн хэвлэлийн бага хурал хийж, Олимпийн бамбарын Истамбулд дамжуулах ажлын бэлтгэгдэж байгаа байдал, дамжуулах зам шугам, бамбар дамжуулагчдыг нийтлэв.

     Эх сурвалжаас үзвэл, Бээжингийн олимпийн бамбар 3-ны өдөр Казахстаны хамтгийн том хот Алма-Атаас нисэх онгоцоор Туркийн хамгийн том хот Истамбулд хүрч ирэх юм байна.

      Дамжуулах шугам нь 17.8 км. Туркийн олон салбарын 78 хүн, Хятадаас Туркт суугаа элчин сайд Сүнь Гүэшян болон Хятадаас Истанбулд суугаа ерөнхий консулч Жан Жилян нартай хамтаар дамжуулах юм. \Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав\