Сирид албан ёсны найрсаг айлчлал хийж байгаа ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Чанчүнь орон нутгийн цагаар 2-ны өдөр Сирийн ерөнхий сайд Отри, Арабын сэргэн мандалтын нийгмийн намын үндэстний удирдах байгуулагын орлогч нарийн бичгийн дарга Хамар, Сэргэн мандалтын намын районы удирдах байгуулагын орлогч нарийн бичгийн дарга Алдекхейтан нартай хэлэлцээ хийжээ.
Сэргэн мандалтын намын удирдагчидтай хэлэлцээ хийх үедээ Ли Чанчүнь хэлэхдээ: Сирийн талтай хоёр намын дээд хэмжээний харилцан айлчлалтыг хэвээр байлгаж, олон улсын үйл хэрэг дэх зохицуулалтаа эрчимжүүлэхийг Хятадын тал хүсэж байна гэжээ. Сирийн тал Түвдийн асуудлаар Хятадын засгийн газрыг дэмжиж, аль ч орны шалтаг зохион, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцнэ гэж Ахар болон Албекхейтан илэрхийлжээ. \Баясгалан орчуулж, Буян хянав\
|