29-р Олимдийн наадмын зохицуулах комиссын 10-р бүгд хурал 3-ны үдийн хойно Бээжинд өндөрлөв. Зохицуулах комиссын дарга Хейн Вербругген Бээжингийн Олимпийн наадмын төрөл бүрийн бэлтгэл ажлыг өндөр үнэлэв.
Хурлын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр, Хейн Вербругген, Хятадын Засгийн газар нь Бээжингийн Олимпийн наадмын бэлтгэл ажлыг дорвитой дэмжиж байгаад баярлан талархаж байгаагаа илэрхийлээд, Бээжингийн Олимпийн наадам нь дэлхий дахинд лавтай эрхэм нандин өв хөрөнгө үлдээж өгөх болно гэж тэмдэглэжээ.
Бүгд хурлын дараа, Бээжингийн Олимпийн наадмын бэлтгэл ажил шувтарагын үе шатандаа орлоо. Хейн Вербругген хэлэхдээ, Олон Улсын Олимпийн Хороо нь өнгөрсөнтэйгээ адилаар Бээжингийн Олимпийн наадмын бэлтгэл ажлыг дэмжиж, Бээжингийн Олимпийг Зохион Байгуулах Хороотой хамтаар амжилттай олимпийн наадам эрхлэх зорилгодоо хүрнэ гэжээ.\Буян орчуулж, О.Дарамбазар хянав.\
|