
Оросын Санкт Петербургд бамбар дамжуулахын өмнө өдөр буюу 4-нд уг хотын биеийн тамир спортын хорооны дарга Вечеслав Чазов хэвлэлийн бага хурал хийлгэж, Санкт Петербургд бамбар дамжуулахад бэлэн болсноо мэдэгджээ.
Вечеслав Чазов хэлэхдээ, олимпийн наадмын бамбар хүрэлцэн ирсний зэргээр Санкт Петербургд бамбар дамжуулах ажлын бэлтгэл ч төгсгөлийн шатандаа орж, бамбар дамжуулах өргөн чөлөөнүүдийн эцсийн чимэг заслыг бүрдүүлж байна. Санкт Петербург хотынхон бамбар дамжуулах ажилд маш их хүч тавин бэлтгэж байна. Хотын дарга хатагтай Валентина Матвиенко энэ ажлыг биечлэн зохион байгуулж байгаа тул амжилттай болно гэдэгт Санкт Петербург хотынхон итгэл төгөс байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|