• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-05 18:51:27    
Параа олимпийн дарвуулт онгоцны уралдааны бэлтгэл ажлыг сайн хийсэн байна

Синьхуа Агентлаг

      Олон улсын Параа олимпийн хорооны дарга Филип Кравен 4-нд Олимпийн наадам болон Параа олимпийн наадмыг хамжин зохион байгуулагч хот болох Чин дао хотын ажил байдалтай танилцаад хэлэхдээ, Чин дао хотын төрөл бүрийн төхөөрөмж маш сайн байна. Параа олимпийн дарвуулт онгоцны уралдааны бэлтгэл ажилд би маш сэтгэл ханамжтай байна. 9-р сард Параа олимпийн дарвуулт онгоцны уралдаан дууссаны дараа Чин дао хот нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дарвуулт онгоцны уралдааны үлгэр жишээ хот болохыг хүсэж байна гэжээ. 

      Филип Кравен тэргэнцэрт сууж, дагаж явсан хүмүүсээр хамжуулалгүйгээр, Чин дао хотын автобус, цахилгаан шат, нийтийн жорлонгийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан төхөөрөмжүүдийг биечлэн шалган үзээд Чин дао хотынхны энэ талын байгуулалтад маш их хүчин зүтгэл гаргасныг үнэлэн сайшаасан байна.

      Мөн өдөр олон улсын олимпийн хорооны Бээжингийн олимпийн наадмыг зохицуулах ажил хариуцсан комиссын дарга Хайн Вербругген ч Чин дао хотын олимпийн дарвуулт онгоцны уралдааны бэлтгэл ажилтай танилцаж, Чин дао хотынхны гаргасан хүчин зүтгэлийг үнэлэн сайшаасан байна. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\