Америкийн ерөнхийлөгч Буш 5-ны үдээс хойш Оросын аялал жуулчлалын Сочи хот орж албан ёсны бус 2 хоногийн айлчлал хийж байна.
Мөн өдөр, Оросын ерөнхийлөгч Путин Ерөнхийлөгчийн ордондоо Буш болон түүний гэргий нарын зэрэг хүмүүсийг хүлээн авлаа. Дараа нь орон нутгийн албаны хүмүүс Буш-д 2014 оны өвлийн Олимпийн бэлтгэл ажлыг танилцуулсан бөгөөд өвлийн Олимпийн барилга байгууламжийн загваруудыг зүүлсэн байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Путин болон Медведев нар дайллага базааж Буш нарын зэрэг зочдоо хүндэтгэн дайлсан байна. Энэ бол Оросын түүхэн дээр анх удаагаа болж байгаа Ерөнхийлөгчийн тушаалдаа байгаа ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн хамтдаа гадаадын зочныг дайлж байгаа болно.
5-р сарын эхээр Путины Ерөнхийлөгчийн үүрэгт хугацаа дуусна. Энэ бол Путин болон Буш хоёрын Ерөнхийлөгчийн хувиар хийж байгаа эцсийн уулзалт болно. Буш бас Оросын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүнтэй уулзах бөгөөд Орос Америк хоёр орны удирдагч бас Америкийн Зүүн Еврөпт байгаа пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах зэрэг асуудлуудыг авч хэлэлцэх юм байна.\Буян орчуулж, Баясгалан хянав\
|