• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-06 16:47:02    
Бээжингийн Олимпийн наадмын ариун гал Лондонд

Хятадын Олон Улсын Радио

     Орон нутгийн цагаар 5-ний өдрийн 19 цаг 25 минутад Бээжингийн Олимпийн наадмын ариун галыг тээсэн тусгай нисэх онгоц нь Их Британий нийслэл Лондоны Хеасров нисэх онгоцны буудал хүрэлцэн очсон байна.

     Лондон бол Бээжингийн Олимпийн галыг хилийн гадна дамжуулах 4 дэх газар болох юм. Тухайн орон нутгийн цагаар 6-ны үдээс өмнийн 10 цаг 30 минутад Бээжингийн Олимпийн бамбарыг Лондоны баруун хойд хэсэгт байрлаж байгаа Вемблей биеийн тамир спортын талбайгаас дамжуулан эхэлж, Лондоны 10 дүүргээр дамжин Лондоны зүүн хэсгийн Гренвичийн өргөн талбайд хүрэх болно.

      Бамбар нь 50 километр зайд нийт 8 цаг аялах бөгөөд Бээжингийн Олимпийн бамбарын хилийн гаднах хотод хамгийн урт зам туулах нэг удаа болно.

     Их Британий олон этгээдийн 80 гаруй буухиалагч дамжуулах ажиллаганд оролцох юм байна. \Гэрэлт орчуулж, Буян хянав\