• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-06 17:17:00    
Олимпийн наадмын ариун гал дамжуулагчдын нэрсийг Сан Франсиско хотын дарга нийтэлжээ

Синьхуа Агентлаг

     Сан Франсиско хотын сонгосон, хятад удамтай 7 хүнийг хамарсан 40 бамбар дамжуулагчийн нэрсийг Америкийн Сан Франсиско хотын дарга Гавин Нюсом 5-ны өдөр нийтэлжээ.

     Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, энэ сарын 9-ний өдөр Сан Франсиско хотноо болох ариун гал дамжуулах ажиллагаанд нийт 80 хүн оролцоно. Бамбар дамжуулагчийн хамгийн ахмад нь 75 настай, хамгийн бага нь 14 настай байгаа юм байна. Үүнд 40 хүнийг нь Бээжингийн Олимпийн Наадмын Зохион Байгуулах Хороо, Америкийн Олимпийн Хороо, олон улсын хандивлагч бизнесменүүд сонгох болно.

     Сан Франсиско хотын захиргааны хятад удамтай албаны хүн Ли Мэншянь болон хятад удамтай эмэгтэй зохиолч Ше Ханьлань бамбар дамжуулах хятад удамтай 7 хүний бүрэлдэхүүнд багтан оржээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\