Олон Улсын Олимпийн Хорооны Зохицуулах комиссын дарга Марио Васкес Рана 5-ны өдөр Бээжинд хэлэхдээ, ямарваа улс төрийн чанартай, Олимпкийн хөдөлгөөнтэй холбоогүй асуудлыг Бээжингийн Олимпийн наадамтай холбож үзэх ёсгүй юм. Олимпийн наадамд харш саад зохиох ажиллагаа бүхэн нь Олимпикийн үзэл санаанаас няцсан явдал юм гэлээ.
Олон улсын зарим байгууллага Түвдийн асуудлаар Бээжингийн Олимпийн наадамд хашр саад зохиохыг уриалж байна. Энэ бол маш буруу ажиллагаа юм. Түвдийн асуудал нь Олимпийн наадамтай огт холбоо харьцаагүй юм, Олон Улсын Олимпийн Хорооны Зохицуулах комисс түүнд оролцохыг хүсэхгүй байна. Түвдийн асуудлыг Хятад улс өөрөө шийдэх ёстой, бусад хүн Олимпийн наадмаар шалтаг болгон Хятадын дотоод хэрэгт оролцлого хийх ёсгүй юм гэж тэр бас илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
|