Их Британий ерөнхий сайд Гордон Борун 6-ны үдээс хойш ерөнхий сайдын ордон Довнин гудамжины 10-р номерын гадна Бээжингийн Олимпийн бамбарыг угтасан байна.
Орон нутгийн цагаар 6-ны үдийн 12 цаг 30 минут орчмоор зэмдэг тамирчин Али Жавад тэргэнцэрт сууж Довнин гудамжины 10-р номерт ирэхэд Гордон Борун ерөнхий сайдын ордондоо түүнтэй уулзан ярилцсан байна. дараа нь тэд хоёр бамбар ирэхийг хамт хүлээж, 20 минутын дараа хаалганы гадна гарч хүлээсэн байна.
12 цаг 55 минутад баярлан хашгирах дуун болон алга ташилтын дуун Довнин гудамжинд уламжлагдан ирэж, спортын долоон төрлийн Олимпийн аврага Деннис Лоис бамбар барьж, инээмсэглэн тэд хоёрын өмнө хүрч ирэжээ. Борун түүнтэй гар атгасаны дараа Лоис болон Жавад бамбар хамгаалагчын туслалцаатайгаар бамбарыг тэргэнцэрийн тусгай зориулалтын тулгуурт тааруулж, бамбарыг хүлээлгэн өгч хүлээн авах үүргээ саадгүй биелүүлсэн байна.
Гордон Борун үүнээс өмнө Бээжингийн олимпийг хориглохгүй гэж илээр илэрхийлж, Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцно гэж илэрхийлжээ. \Гэрэлт орчуулж, Буян хянав\
|