|
 |
(GMT+08:00)
2008-04-07 10:45:46
|
 |
Францын экс ерөнхий сайд Бээжингийн Олимпийг дэмжиж байгаагаа илэрхийллээ
Хятадын Олон Улсын Радио
Францын экс ерөнхий сайд Раффарин 6-ны өдөр Парист Бээжингийн Олимпийг дэмжиж байгаагаа илэрхийлж, Франц хэлний орнуудын төлөөлөгчийн хувиар Бээжингийн олимпийн наадамд оролцно гэж илэрхийлжээ. Францын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон улс төрчид хэсэг хугацааны турш Хятадыг зэмлэн буруушааж, Олимпийг хориглох гэсэн дуун сонсдох болсонд чиглүүлэн тэрээр биеийн тамир спортыг улс төржүүлж болохгүй, зарим улс орон бусад орныг сургамжлаж болохгүй, эдгээр нь дэлхийн эвсэг зохицонгуй хөгжилд ашиггүй юм гэж тэрээр цохон тэмдэглэжээ. Хятад улс улам нээлттэй байр сууриар дэлхий дахинд хандаж, идэвхтэйгээр Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орож, Олимпийг зохион байгуулан, дэлхийн яармагийг зохион байгуулахаар байна. эдгээр нь бүгд сайн гэрч болох юм. Эдгээрт бусад орнууд хориглох назгай байр сууриар хандах биш харин нээлттэй байр сууриар хандах хэрэгтэй гэж тэрээр илэрхийлжээ. 4-р сарын 7-ны өдөр Бээжингийн олимпийн ариун гал Парис хүрсэн юм. \Гэрэлт орчуулж, Буян хянав\
|
|
|